Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Мэдээлэл


нийт 43

ИТХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА.

2025-06-18 10
ИТХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА. Тус ажлын хэсэг 2024 оны аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд, хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнд хяналт, шалгалтыг баталсан удирдамжийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо.

ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-06-18 13
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, ээлжит 4 дүгээр хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт Иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлалаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ЗАРЛАГДЛАА.

2025-05-27 27
6 БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААНЫ ТОВ ГАРЛАА. Тус сумын 6 багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хуралдаж багийн иргэдийн Нийтийн ээлжит хоёрдугаар хуралдааны товыг тогтоов. Энэ удаагийн хурлаар : 1.Монгол улсын Засгийн газар , Аймаг, Сумын засаг даргаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр хууль, журмын талаар мэдээлэл өгөх 2. 2026 оны төсвийн жилд ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлуудын эрэмбэ тогтоох, 100 жилийн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт болон хандивын талаарх мэдээлэл зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэнэ. Иргэд та бүхэн багийн төвд товлосон хугацаанд хүрэлцэн ирж БИНХ-ын хуралдаандаа идэвхтэй оролцоно уу!. Дараа нь бүжигтэй хөгжөөнт тэмцээнтэй.

Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025.05.19 өдөр Эрдэнэмандал суманд ажиллав.

2025-05-20 27
Аймгийн ИТХ-аас 2025 оныг “Иргэдийн оролцоог дэмжих жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Гомбодоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 15 дахь сумандаа ажиллаж байна. Аймгийн ИТХ-д Эрдэнэмандал сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Заяабаяр, Г.Баттулга нар хамтран ажилласан. Мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчид болон ард иргэд хурал хэлэлцүүлэг мэдээ мэдээлэл, сургалтад оролцлоо. Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн шүд, эмэгтэйчүүдийн эмч, ЕБС-д математикийн багш дутагдалтай байгаа талаар сумын удирдлагуудын зүгээс анхаарал хандуулахыг хүслээ.

ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДАЖ 2025 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2025-04-17 51
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд хуралдлаа. Cум Дундын цагдаагийн тасгийн 2024 оны статистик судалгаанд үндэслэн сумын нутаг дэвсгэрт зонхилон гарч буй гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн асуудлыг багтаасан нийт 3 зорилтын хүрээнд 23 төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгалаа. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд: ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга нар , ЭМТ, Цагдаагийн тасаг, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг , Ой анги зэрэг байгууллагууд оролцлоо.

АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ, ТУРШЛАГА СОЛИЛЦОВ.

2025-04-09 56
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд, Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга, багийн Засаг дарга нар болон ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах, хяналт шалгалт хийх арга зүйд суралцуулах зорилгоор Төр захиргаа, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ахмад мэргэжилтэн М. Батдорж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, туршлага солилцлоо. Мөн ИТХ-ын ажлын албанаас цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, гарын авлага материалаар хангав.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааны мэдээлэл

2025-03-31 63
2025 оны 03 сарын 31-ний өдөр сумын иргэдийн ээлжит гуравдугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны сонсгол Сумын Засаг дарга Б.Энэбиш :ЗДТГ-ын үйл ажиллагааны 2024 тайланг танилцууллаа. 2.Ерөнхий боловсролын сургуулийг нэрэмжит болгох тухай ИТХ-ын Төлөөлөгчдийн 100-ын саналаар дэмжлээ. Эрдэнэмандал сумын ИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Д/06 тоот тогтоолоор :Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын ардын багш ,Акедемич ,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн ,доктор (ScD) Далайн Дашжамцын нэрэмжит болгов. 3.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 4.”Эрдэнэмандал Хөгжлийн дэд бүтэц” “ОНӨААТҮГ”-ын ТУЗ-г шинэчлэн байгуулах тухай ТУЗ-ийн гишүүдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналтай байна. Шийдсэн нь: : Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд: ТУЗ-ийн дарга Т.Баасанжав - Засаг даргын орлогч Нарийн бичгийн дарга: Ч.Бадамханд –Газрын даамал Гишүүдэд: Э.Болдбаатар – Төгсханд хоршооны дарга Д.Ичинхорол - Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Ч.Хүнбиш - Иргэний төлөөлөл Б.Очирбат – Худалдааны байгууллагын төлөөлөл Н.Отгонтуяа – ЕБС-ийн нягтлан бодогч Н.Алтансүх – ИТХ-ын төлөөлөгч нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдвэрлэв. Хэлэлцэх нь 5.”Ар саравч “ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийг шинэчлэн байгуулах тухай Санал Б.Энэбиш:” Ар саравч “ОНӨААТҮГ-ын нөхцөл байдал үнэхээр хэцүү байна.Мөн гүйцэтгэх захирал болон бусад орон тооны асуудал гарч ирж байна. Цаашид сайн ажиллавал сургууль цэцэрлэгийн махыг бэлтгэн нийлүүлэх боломжтой гэж харж байна. Санал :ИТХ-ын төлөөлөгч П.Ууганбаяр: 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулъя. Санал : Б.Энэбиш ТУЗ-ийн гишүүдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналтай байна. Шийдсэн: ТУЗ-ийн дарга :Т.БаасанжавЗасаг даргын орлогч Нарийн бичгийн дарга :Б.Болормаа-ХАА-н тасгийн мэргэжилтэн ТУЗ-ийн гишүүдэд : Д.Ичинхорол –Сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Алтантуяа-МЭТасгийн Хорио цээрийн хяналтын Улсын байцаагч Б.Очирбат-ИТХ-ын төлөөлөгч Т.Баасансүрэн-ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхнаран-Ой ангийн инженер Б.Алтанхуяг-ИТХ-ын төлөөлөгч В.Цогтбаяр-Ой ангийн мэргэжилтэн нарын 9 хүний нэрийг дэвшүүллээ. Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дээрх 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. 6.Хөтөлбөр батлах тухай 1,2,3 1.Цахим сургууль хөтөлбөр –Ухаалаг самбар байрлуулах 2.Сумын түүхт 100 жилийн “Хашаа тохижилт хөтөлбөр” 3.”Эрдэнэмандал шилмэл сүрэг”сумын мал аж ахуйг хөгжүүлэх ,ашиг шимийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөр 6.1. Б.Энэбиш -Цахим сургууль хөтөлбөр –Ухаалаг самбар байрлуулах талаар танилцуулга хийлээ. Санал:Л.Баасансүрэн –Энэ зайлшгүй хэрэгжих ажил болно. Цаг үеэ дагаад хөгжих нь зөв. Асуулт: Б.Гэрэлсүрэн : Хөтөлбөр хэрэгжихэд шаардагдах төсөв, санхүүжилт хаанаас гарах вэ Хариулт: Б.Энэбиш “ Хөтөлбөр “дээрээ тусгагдсан улсын төсвөөр хийгдэнэ. Санал : ЗДТГ-ын дарга З.Батмөнх:” Цахим сургууль хөтөлбөрийг зайлшгүй баталж өгөх шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтыг орхигдуулж болохгүй байна. Шийдсэн нь:”Цахим сургууль хөтөлбөр –Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлагдав. 7.Сумын 100 жилийн талаарх гэсэн асуудлууд байгааг танилцуулга: ЗДТГ-ын Тамгын дарга З.Батмөнх ойн арга хэмжээ хандивийн талаар мэдээлэл хийв. 8.2. 8. Бусад

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-03-27 50
2025 оны 1-р улирлын Багийн иргэдийн нийтийн хурал 03.27-аас- 04.05-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус багуудын хуралдаанд : 1. Сумын түүхт 100 жилд хийгдэх ажлуудын талаар болон хандивын талаарх мэдээлэл 2. 2026 онд ОНХСангаар хийгдэх ажлуудын эрэмбэ зэрэг асуудлуудаар иргэдийн саналуудтай танилцлаа.

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-03-24 56
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 57,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, ээлжит 3 дугаар хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагт хуралдахаар товлолоо.

Нутгийн өөрөө удирдах байгууллагынхан Улаанбаатар хотод сургалт, арга хэмжээнд хамрагдав.

2025-02-07 56
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга нар, ИТХ-ын Ажлын албаны албан хаагчид, нарыг Монголын Нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулсан сургалтад хамруулав. Сургалт "Төлөөлөгчийн ёс зүй", ИТХ-ын хяналтын чиг үүрэг, Хурлын хороод хэрхэн ажиллах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, "Төлөөлөгчийн манлайлал" сэдвүүдийн хүрээнд хийгдэж нутгийн өөрөө удирдах байгууллагынхан мэдлэг, чадвараа дээшлүүлэв. Мөн төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй уулзаж төр засгийн бодлого, шийдвэрийн талаар мэдээ, мэдээлэл авч, санал хүсэлтээ илэрхийлэн ажиллав.

Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал болон 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн мэдүүллээ.

2024-12-10 75
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь заалтын дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал болон 2025 оны төсвийн төслийг ИТХ-д өргөн мэдүүллээ.

Эрдэнэ-уул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл 2024-12-04

2024-12-06 76
Идэр-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 274 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1.Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох Санал хураалтанд оролцсон 274 иргэнээс 147 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 53,4 хувийн санал авсан Бадам овогтой Оюунбаатар Эрдэнэ-уул багийн ИНХ-ын Хуралдааны даргаар 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Засаг даргад нэр дэвшсэн Лхаандувдан овогтой Баасансүрэн нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 294 иргэнээс 166 иргэний санал буюу 56,4 хувийн санал авсан тул Эрдэнэ-уул багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай 3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Б.Оюунбаатар- Багийн ИНХ-ын дарга Гишүүд Л.Баасансүрэн-Багийн засаг дарга, С.Ганзам - Иргэний төлөөлөл
khural.mn

Тээл багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл

2024-12-06 73
Тээл багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 292 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох Санал хураалтанд оролцсон 292 иргэнээс 204 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 69,86 хувийн санал авсан Буянхишиг овогтой Алтанхуяг Тээл багийн ИНХ-ын Хуралдааны даргаар 2.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Засаг даргад нэр дэвшсэн Алтансүх овогтой Гансүх нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 299 иргэнээс 165 иргэний санал буюу 55,18 хувийн санал авсан тул Тээл багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай 3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Б.Алтанхуяг- Багийн ИНХ-ын дарга Гишүүд А.Гансүх-Багийн засаг дарга, Д.Түвшинбаяр - Иргэний төлөөлөл
khural.mn

Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл

2024-12-05 70
Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 217 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох -Санал хураалтанд оролцсон 217 иргэнээс 135 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 62,21 хувийн санал авсан Чоймбий овогтой Хүнбишийг Өлзийт БИНХ-ын Хуралдааны даргаар 2,Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай -Засаг даргад нэр дэвшсэн Шижирбаатар овогтой Болор-Эрдэнэ нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 260 иргэнээс 188 иргэний санал буюу 72,31 хувийн санал авсан тул Өлзийт багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай . 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Ч.Хүнбиш- Багийн ИНХ-ын дарга Гишүүд Ш.Болорр-Эрдэнэ-Багийн засаг дарга Р.Батбямба, С.Мөнхжаргал , О.Энхтайван - Иргэний төлөөлөл

Хан-Өндөр багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан болов.

2024-12-05 52
Хан-Өндөр багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 278 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох Санал хураалтанд оролцсон 278 иргэнээс 165 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 59,3 хувийн санал авсан Батбаатар овогтой Дашжамц Хан-Өндөр багийн ИНХ-ын Хуралдааны даргаар 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Засаг даргад нэр дэвшсэн Адъяасүрэн овогтой Өлзийсайхан нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 308 иргэнээс 155 иргэний санал буюу 50,3 хувийн санал авсан тул Хан-Өндөр багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Б.Дашжамц- Багийн ИНХ-ын дарга Гишүүд А.Өлзийсайхан-Багийн засаг дарга Ж.Батмөнх - Иргэний төлөөлөл

Идэр-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл

2024-12-04 71
Идэр-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 153 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох Санал хураалтад оролцсон 153 иргэнээс 100 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 65,36 хувийн санал авсан Буяндэлгэр овогтой Саруултуяаг Идэр-Улаан багийн ИНХ-ын Хуралдааны даргаар 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Засаг даргад нэр дэвшсэн Түндэв овогтой Батсайхан нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 165 иргэнээс 108 иргэний санал буюу 65,45 хувийн санал авсан тул Идэр-Улаан багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай 3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Б.Саруултуяа- Багийн ИНХ-ын дарга Гишүүд Б.Батсайхан-Багийн засаг дарга С.Зоригтбаатар - Иргэний төлөөлөл

Алаг-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны мэдээлэл

2024-12-04 73
Алаг-Уул багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 244 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох Санал хураалтад оролцсон 244 иргэнээс 135 иргэний санал буюу, хуралдаанд оролцсон иргэдийн 55,3хувийн санал авсан Ганзориг овогтой Пүрэвдоржийг Алаг-Уул багийн ИНХ-ын Хуралдааны даргаар 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Засаг даргад нэр дэвшсэн Буянхүү овогтой Бодьбилгүүн нь санал хураалтын дүнд хуралд оролцсон 220 иргэнээс 111 иргэний санал буюу 50,4 хувийн санал авсан тул Алаг-уул багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга (Б.Энэбиш)-д уламжилсугай 3.3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэг бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Дарга: Г.Пүрэвдорж- Багийн ИНХ-ын дарга Гишүүд: Б.Бодьбилгүүн -Багийн засаг дарга Б.Ганчимэг -Иргэний төлөөлөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%