Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ИТХ

Мэдээлэл


нийт 43

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОВ ГАРЛАА.

2024-11-29 74
Багийн иргэдийн Нийтийн Хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм. 1. Хурлын хуралдааны даргыг сонгох 2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх 3. Багийн иргэдийн Нийтийн хуралдааны зөвлөлийг сонгох 4. Хуульд заасан бүрэн эрхийн бусад асуудал

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц"ОНӨААТҮГазар, хамтран дараах ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

2024-11-27 53
1.ЕБС-ийн сурагчдын дунд Мини ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2.Үндэсний бөхийн барилдаан /8-11нас, 12-15 нас, 16-18 нас, насанд хүрэгчид/ 3.16 насанд хүрсэн иргэний “Андгай өргөх” ёслол 4. Ахлах ангийн сурагчдын дунд “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдаан 5. Шатрын тэмцээн -25 нас хүрсэн шатар сонирхогчид 6. Албан байгууллага, ард иргэдийн дунд Волейболын тэмцээн Волейболын тэмцээнд нийт 13 баг тамирчид оролцсоноос эрэгтэй 1-р байр: ЕБС-ийн баг тамирчид 2-р байр: ЭМТ-ийн баг тамирчид 3-р байр: Залуучуудын баг тамирчид Эмэгтэй : 1-р байр: ЕБС-ийн баг тамирчид 2-р байр: ЗДТГ-ын баг тамирчид 3-р байр: ЕБС-ийн баг тамирчид тус тус байр эзэллээ. "Тусгаар тогтнол"Эсээ бичлэгийн уралдаан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж. 1-р байр: ЕБС-ийн 12а ангийн сурагч П.Халиунаа 2-р байр: ЕБС-ийн 12б ангийн сурагч Г.Давхарбаяр 3-р байр:ЕБС-ийн 12б ангийн сурагч А.Эмүжин нар шалгарсан. Тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон болон шагналт байр эзэлсэн нийт баг тамирчид, сурагч нартаа улам их амжилт хүсэн ерөөе👏👏👏

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтаж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

2024-11-25 57
Тус тэмцээнд Х.Сайнхүү тэргүүн байр, Н.Ууганбаяр дэд байр, Ш.Батхүү гуравдугаар байр эзлэв. 1, 2 -р байр эзэлсэн шатарчид 2024 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох Батламжаа гардан авав.

Эрдэнэмандал сумын ИТХ-аас ЕБС-н сурагчдын дунд Мини ИТХ-ын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгууллаа.

2024-11-20 57
Тус хуралдаанд ЕБС-н ахлах ангийн 25 сурагч оролцож, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах олон оновчтой санал гаргалаа. Дээрх ажил нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах үйл ажиллагаа, арга хэмжээг тусгаж биелэлтэд нь хяналт тавих ИТХ-ын чиг үүргийн хүрээнд зохиогдсон болно. ИТХ-ын ажлын алба

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ДАРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-15 53
Хурлын хороод, Төлөөлөгчдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 11-р сарын 06-ны өдрийн 09 тоот захирамжийн дагуу ИТХ-ын дарга П.Ууганбаяр, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Т.Баасанжав, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Буянжаргал нарын бүрэлдэхүүн Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангийн хэрэгжилт, Орон нутгийн төсвийн бүрдүүлэлт зэрэгтэй танилцаж, мэдээлэл сонсон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Сумын ЗДТГ-т ажлын чиглэл хүргүүлж ажиллалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа хийлээ.

2024-10-24 55
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдаан 96 хувийн ирцтэй хуралдаж, хуралдааныг насаар хамгий ахмад төлөөлөгч Т.Батсайхан даргалж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Нэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг танилцуулсан ба, төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Хоёр. Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж Пүрэвцэрэнгийн Ууганбаярыг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж сонгов. Гурав. Хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийг үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хурлын зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Даргаар ИТХ-ын дарга П.Ууганбаяр, Э.Болдбаатар, Н.Ганчимэг, Б.Очирбат, Ц.Асланбүргэд, Т.Баасанжав, Т.Батсайхан, нар сонгогдов. Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороодыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав. Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар Т.Баасанжав, гишүүдэд Н.Отгонтуяа, Н.Ганчимэг, Б.Болорцэцэг, Б.Гэрэлсүрэн, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны даргаар Н.Алтансүх, гишүүдэд Б.Энэбиш, Э.Болдбаатар, В.Цогтбаяр, Б.Саруултуяа Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхнаран гишүүдэд Ж.Батмөнх, Л.Баасансүрэн, Д.Түвшинбаяр, Т.Батсайхан Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны даргаар Б.Очирбат, гишүүдэд Ж.Мөнхзориг, С.Даваадорж, П.Энхбат, Ц.Энхбат Хууль эрх зүй, хяналт, шалгалт, өргөдөл, гомдлын хорооны даргаар Ц.Асланбүргэд, гишүүдэд П.Ууганбаяр, А.Алтансүх, Б.Алтанхуяг, Б.Лхагважав нар сонгогдов. Тав. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж Батсамбуугийн Энэбишийг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжлахаар болов.

Сумын ИТХ-ын ээлжит 17 дугаар отгон хуралдаан.Намрын дунд сарын шинийн 15-нд боллоо.

2024-09-18 56
Хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаан 65.5 хувийн ирцтэй . Сумын 2024 оны төсөв, төсвийн тодотгол хийх тухай
khural.mn

Сумын ИТХ-ын ээлжит арванзургаадугаар хуралдаан хуралдав.

2024-08-10 55
2024 оны 08 сарын 10-ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванзургаадугаар хуралдаан хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15-р хуралдаан болов.

2024-04-19 63
2024 оны 04 сарын 19-ны өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаан хуралдаж 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан ИТХ-ын даргын албан өрөөнд 55.6 хувийн ирцтэй болж байна. 1.Төрийн соёрхол-д нэр дэвшүүлэх 2.Эмчилгээний шавар рашаануудын сууц ашиглах үнэ тариф тогтоох тухай 3.Эд хөрөнгө барьцаалуулах тухай 4.Сонгуулийн хороо байгуулах тухай 5.Сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай 6. Орон нутгийн сонгуулийн хэсэг байгуулах тухай 7.Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тухай 8. Засаг даргын цаг үеийн мэдээлэл сонсох/өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал/ 9. Малын ТТАТ -ын хэмжээг шинэчлэн батлах тухай 10. Хоршоо хөгжүүлэх сангийн тов тогтоох тухай 11. Хөрөнгө шилжүүлэх, актлах тухай 12."Эрдэнэмандал Шилмэл сүрэг" ОНӨААТҮГ-ын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний тухай 13. 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай 14.Бусад
khural.mn

ИТХ-ын Ээлжит 14 дүгээр хуралдаан болов.

2024-02-20 156
ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 14 дүгээр хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт 51.8%-ийн ирцтэй эхлэв. Тус хуралдаанаар 7 асуудал хэлэлцэн баталж хуралдаан тус өдрийн 13 цагт өндөрлөлөө.

ИТХ-ын Ээлжит 13-р хуралдаан болов.

2023-12-15 180
ИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт болж ирвэл зохих 27 Төлөөлөгчөөс 16 Төлөөлөгч ирж 63%-ийн ирцтэй эхлэв. Тус хуралдаанаар 11 асуудал хэлэлцсэний 1 нь сумын төсөв батлах асуудал байлаа. Хуралдаан тус өдрийн 19 цагт 50 минутад өндөрлөлөө.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болов.

2023-11-26 175
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан бөх сонирхогчдын дунд "Бөхийн барилдаан"-ыг зохион байгууллаа. ЕБС-ийн сурагчид 3 ангилалаар барилдаж шагналаа гардан авсан бол насанд хүрэгчдийн ангилалд Эрдэнэмандал сумын харьяат сумын заан Б.Гансайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн харьяат сумын заан Ө.Мөнхтүшиг үзүүрлэж, шөвгийн 4т Булган аймгийн харьяат сумын заан Бат-Очир, Эрдэнэмандал сумын харьяат сумын начин З.Энхтуул нар хүч чадлаа үзэн барилдлаа.

Сумын аварга шалгаруулах шатарын тэмцээн болов.

2023-11-24 189
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр жил бүр уламжлал болгон шатар сонирхогчдын дунд зохион байгуулагддаг Сумын аварга шалгаруулах “Шатарын тэмцээн” 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр амжилттай болж 1-12 дугаар ангийн 100 гаруй сурагчид 3 насны ангилалаар оролцож 1-3 байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Мөн насанд хүрэгчдийн дунд зохиогдож сумын аваргаа тодруулж эхний байр эзэлсэн 2 эрэгтэй тоглогч Аймгийн аварга шалгаруулах шатарын тэмцээнд оролцох "Батламж"-аа гардан авлаа.

Батлан хамгаалах салбарыг сурталчлах "Бидний бахархал" өдөрлөг боллоо.

2023-09-18 195
Батлан хамгаалах салбарыг сурталчлах арга хэмжээний хүрээнд Цэргийн музей, зэвсэг, ҮБХИС, Соёмбо редакцын үзэсгэлэн, Архивын үйлчилгээ болон Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧ-ын тоглолт, Цэргийн жагсаал, Гардан тулааны үзүүлэх тоглолт 09 сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө.

Малчдын зөвлөгөөн болов.

2023-09-13 226
Эрдэнэмандал сумын ЗДТГ, ИТХ, "Даацтай хөгжлийн ирээдүй" ТББ, "Архангай медиа" групп хамтран 2023 оны "Малчдын зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгуулж 6 багийн 120 гаруй малчин оролцож мэдлэг мэдээлэл олгосон, амжилт ололтыг дүгнэсэн, санал бодлоо нээлттэй илэрхийлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө. Мөн өдөр Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан салбарын тэргүүний ажилчид, үе үеийн шилдэг малчдаа шагнаж урамшууллаа.

Махны үйлдвэр нээлтээ хийв

2023-06-09 332
2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэмандал суманд шинэ "Махны үйлдвэр" -ийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%